“Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо” уриатай сувилагчийн нэг өдөр өдөрлөг боллоо
2019 оны ОУСӨ-ийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “ тухай ЭМС-ын А/95, ЭД Б/145 тоот тушаалын дагуу алсагдмал дүүргийн гэр хороололын айл өрхүүдэд ундны усны стандартын савны хэрэглээнд судалгаа авч стандартын саваар хангах, суртчилах , гар угаах үлгэрчи
Мэдээллийн алба

2019 оны ОУСӨ-ийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх “ тухай ЭМС-ын А/95, ЭД Б/145 тоот тушаалын дагуу алсагдмал дүүргийн гэр хороололын айл өрхүүдэд ундны усны стандартын савны хэрэглээнд судалгаа авч стандартын саваар хангах, суртчилах , гар угаах үлгэрчилсэн загварыг суртчилж, сургалт явуулах зорилтын хүрээнд 2019 оны 04-р сарын 17-ны өдөр Сувилахуйн алба, ЭХҮА, 23 тасгийн ахлах сувилагч нар хамтран Хан-Уул дүүргийн 13-р хорооны Туул тосгоны 40 өрх, БЗД-ийн Хонхор тосгоны 30 өрхийн айл өрхүүдэд ундны усны стандартын савны хэрэглээний судалгааг явуулсны дагуу ахлах сувилагч нар өөрсдийн санаачлагаар 20 литрийн усны савыг 20 айлд хандивлаж, Сувилахуйн тусламж үйлчилгээг 3 чиглэлээр ард иргэдэд үзүүлж, ЭХҮА-наас Давсгүй өдрийг зохион байгуулж хоолны амталгаа явууллаа. Энэ үйл ажиллагаанд 150 ард иргэд, нийгмийн ажилчид оролцжээ.


















