Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдал” сэдэвт сургалт боллоо

МХЕГ, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй хүний хөл хориот болон бусад халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдал” сэдэвт сургалт боллоо
“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдал” сэдэвт сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

МХЕГ, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй хүний хөл хориот болон бусад халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах, хил хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой үеийн бэлэн байдал” сэдэвт танхимын болон ширээний сургалтыг 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар, Алтанбулаг боомтод зохион байгууллаа.

Сургалтанд Сүхбаатар боомт дахь ХМХА, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газар, Хилийн 0101 дүгээр анги, Сэлэнгэ аймаг дахь Тагнуулын газар, Цагдаагийн газар, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөө, Сүхбаатар, Алтанбулаг боомтын захиргаа, Алтанбулаг чөлөөт бүсийн Мэргэжлийн хяналтын алба, Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газрын болон тус албаны улсын байцаагч, албан хаагчид хамрагдлаа.

Хуваалцах