Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нийгмийн халамжийг хязгаарлах төлөвлөгөөг эсэргүүцэгчид жагсч байна

Бразилын нийслэл хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Үндэсний Конгрессын ордон руу дайран орж, парламентын чуулганы танхимыг эзэлцгээсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгмийн  халамжийг хязгаарлах төлөвлөгөөг эсэргүүцэгчид жагсч байна
Нийгмийн халамжийг хязгаарлах төлөвлөгөөг эсэргүүцэгчид жагсч байна. Зураг: МҮОНРТ

Бразилын нийслэл хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Үндэсний Конгрессын ордон руу дайран орж, парламентын чуулганы танхимыг эзэлцгээсэн байна. Зарим нь Үндэсний конгрессын даргын суудлыг эзлэн сууж, индэр дээр зогсоцгоож байлаа. Цагдаа нар эсэргүүцлийн энэ жагсаалд оролцогчдыг парламентын ордноос гаргахыг чармайж байжээ.

Бразилын засгийн газар ирэх 20 жилийн туршид нийгмийн халамжийг царцаах санаачилга гаргасан нь олон нийтийг эсэргүүцэн жагсахад хүргэсэн байна. Тэд засгийн газрын энэ төлөвлөгөөг эсэргүүцэн сүүлийн 7 хоногийн туршид жагсаал цуглаан хийж байгаа юм. Жагсаалд үйлдвэрчний эвлэлийн гишүүд оролцож байгаа бөгөөд тэд 27 мужийн 18-д нь ийм эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Ерөнхийлөгч Мишел Темерийн засгийн газар төсвийн зардлыг бууруулахын тулд эрүүл мэнд, боловсролын салбарын бүх зардлыг царцаах санаачилга гаргасан юм. Мөн зардлыг бууруулахын тулд тэтгэврийн системд шинэтгэл хийхээр төлөвлөж байгаа юм. Гэвч Темерийн засгийн газарт төлөвлөсөн энэ шинэтгэлээ хийхэд амаргүй байх болно гэж ажиглагчид тэмдэглэж байна. Учир авилгын томоохон шуугиануудаас болоод улс төрчдөд итгэх иргэдийн итгэл буураад байгаа юм. Мишел Темерийн түр засгийн газар өнгөрсөн 5 сард эмхлэн байгуулагдсан юм.

Хуваалцах