Нийгмийн халамжийн үйлчилгээг харилцах дансанд илгээдэг боллоо
Та харилцах дансыг ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр нээлгэн, нийгмийн халамжийн үйлчилгээгээ хурдан шуурхай найдвартай авах боломжтой.
Мэдээллийн алба

Та харилцах дансыг ямар нэгэн шимтгэл, хураамжгүйгээр нээлгэн, нийгмийн халамжийн үйлчилгээгээ хурдан шуурхай найдвартай авах боломжтой.
1. Харилцах дансаа хэрхэн нээлгэх вэ?
• Банкны аль ч салбар нэгжид Иргэний үнэмлэх эсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон иргэний үнэмлэхний дэлгэрэнгүй лавлагаагаар харилцах дансаа нээлгэх боломжтой
• Данс нээлгэхэд ямар нэгэн шимтгэл хураамжгүй.
2. Харилцах дансанд холбох нь дараах ач холбогдолтой. Үүнд:
• Аль ч салбар, тооцооны төвөөс халамжийн мөнгөө авах,
• Харилцах дансандаа карт нээлгэсэн тохиолдолд АТМ-ээс авах,
• Цаг хугацаа хэмнэх
• Банкны дараалалд зогсохгүй байх
• Бэлэн мөнгөний гүйлгээ хийх,
• Харилцах дансны үлдэгдэлдээ хүү тооцуулан авах,
• Цахим банкны үйлчилгээгээр дансаа удирдах, хянах

Эх сурвалж: Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс


















