Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

“Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102-р конвенц”-д нэгдэнэ

Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102-р конвенц”-д нэгдэхээр судалж байна.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийгмийн хамгааллын  доод хэм хэмжээний тухай 102-р конвенц”-д нэгдэнэ
“Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102-р конвенц”-д нэгдэнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102-р конвенц”-д нэгдэхээр судалж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Нийгмийн хамгааллын доод хэм хэмжээний тухай 102-р конвенц”-д нэгдэхийн тулд Нийгмийн даатгалын хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна. Тиймээс Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, түүний гишүүн байгууллагууд нэгдэн Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд өөрсдийн санал байр суурийг нэгтгэхээр өнөөдөр зөвлөлдөж байна.

Уг конвенцид нэгдэхийн давуу талыг Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяагаас тодрууллаа.

Хуваалцах