Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийгмийн хариуцлагаа дээдэлсэн Монголын Залуучуудын Холбоонд талархлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бид чадна” ТББ-аас өнгөрсөн сард МЗХ-ны Залуус танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид тэгш эрхтэй” өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд нийгмийн харилцаагаа дээдлэн, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгмийн хариуцлагаа дээдэлсэн Монголын Залуучуудын Холбоонд талархлаа
Нийгмийн хариуцлагаа дээдэлсэн Монголын Залуучуудын Холбоонд талархлаа. Зураг: МҮОНРТ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бид чадна” ТББ-аас өнгөрсөн сард МЗХ-ны Залуус танхимд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид тэгш эрхтэй” өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд нийгмийн харилцаагаа дээдлэн, нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын хөгжлийн төлөө бодит хувь нэмэр оруулж, чин сэтгэлээсээ хамтран ажилладагт талархаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Бид чадна” ТББ-аас Монголын Залуучуудын Холбооны хамт олонд талархлын бичиг хүргүүлсэн байна. “Бид тэгш эрхтэй” өдөрлөгийн хамгийн сонирхолтой хэсэг нь флашмоб байсан бөгөөд арга хэмжээнд UB Rotary club of Ulaanbaatar Peace Avenue - Ротаракт залуус, СУИС-ийн бүжгийн тэнхимийн оюутнууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбоо, Хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдэд туслах сангийн хүүхдүүд, тэдний эцэг, эх ирж оролцсон байна. Дашрамд сонирхуулахад, МЗХ-ны Залуус танхимд залуучууд сонирхлоороо нэгдэж өдөр бүр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд залуучуудын өмнө нээлттэй нийслэлд байгаа ганц танхим юм.

Хуваалцах