Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийгмийн хөгжлийн асуудлаар үг хэллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанд ГХЯ-ны ОУБГ-ын дэд захирал В.Өлзийбаяр нийгмийн хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийгмийн хөгжлийн асуудлаар үг хэллээ
Нийгмийн хөгжлийн асуудлаар үг хэллээ. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы 3 дугаар хорооны нэгдсэн хуралдаанд ГХЯ-ны ОУБГ-ын дэд захирал В.Өлзийбаяр нийгмийн хөгжлийн асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулж, үг хэлэв.

Нью-Йорк хотноо 9 дүгээр сарын 23-ны өдөр болсон "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх" өндөр хэмжээний хуралдаан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг 2015 оноос хойшхи хөгжлийн бодлогод тусгахад чиглэсэн чухал арга хэмжээ болсныг тэмдэглээд, өндөр хэмжээний хуралдаанаас баталсан баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгойлон анхаарч ажиллахыг нотлов.

Тэрээр иргэдийг чадавхжуулах асуудал нь нийгмийн хөгжлийн тулгуур зорилт бөгөөд хүн бүрийн эрх тэгш оролцоог хангахад гишүүн орнууд анхаарч ажиллах нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн манай улсын санаачлан батлуулсан тогтоолуудын дагуу "Бичигтэн болох НҮБ-ын 10 жил" болон "Хоршооллын олон улсын жил"-ийн хүрээнд НҮБ-ын гишүүн орнууд олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлснийг дурдаад цаашид энэхүү чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг нийт гишүүн орнуудад хандан уриаллаа.

Хуваалцах