Нийгмийн үйлчилгээний салбарт 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ
Говьсүмбэр аймгийн ЗДТГ энэ онд төлөвлөсний дагуу нийгмийн үйлчилгээний салбарт 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
Мэдээллийн алба

Говьсүмбэр аймгийн ЗДТГ энэ онд төлөвлөсний дагуу нийгмийн үйлчилгээний салбарт 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Татварын хэлтсийн албан хэрэгцээнд нэг авто машин, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэв журам сахиулах ард иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллахад нь дэм үзүүлж аймгийн цагдаагийн хэлтэст хөдөлгөөнт эргүүлийн хоёр авто машин, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазарт гэр хорооллын хур хогийг ачиж зөөвөрлөх, оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлд анхаарч, хог ачиж буулгах авто машин, нэгдсэн эмнэлэгт хоёр иж бүрэн компьютер авч өгчээ.
Говьсүмбэр аймгийн Засаг дарга н.Батсуурийн яриаг сонсгоё.


















