Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан хамтран анх удаа 2013-2014 онд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион байгуулна
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан хамтран анх удаа 2013-2014 онд “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2013”-ыг зохион байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсын нялхас, эх хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжил, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, жирэмсний болон төрөх үеийн, төрсний дараах тусламж, үйлчилгээ зэрэг хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт зэргийн мэдээллийг цуглуулах юм. Мэдээлэл цуглуулахад улсын хэмжээнд нийт 140 хүн ажиллах бөгөөд судалгааны ажилтнуудыг хөдөө орон нутагт үдэн гаргах үйл ажиллагаа өнөөдөр “Чингис”-ын талбайд боллоо.

Түлхүүр үг:“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-г зохион байгуулна
Хуваалцах