Нийлэг уутыг халахад иргэдийн оролцоо, идэвх чухал нөлөөтэй
Байгаль орчинд эерэг өөрчлөлтийг авчирч, гялгар уутыг хэрэглээнээсээ хассан анхны улс нь Бүгд Найрамдах Чили улс юм. Гялгар уутны хэрэглээгээ бүрэн халсан туршлагаас бусад орнууд сэдэл авчээ.
Мэдээллийн алба

Байгаль орчинд эерэг өөрчлөлтийг авчирч, гялгар уутыг хэрэглээнээсээ хассан анхны улс нь Бүгд Найрамдах Чили улс юм. Гялгар уутны хэрэглээгээ бүрэн халсан туршлагаас бусад орнууд сэдэл авчээ. Тухайлбал, Австрали улсын томоохон сүлжээ хоёр дэлгүүр нэг удаагийн гялгар уутны борлуулалтаа зогсоож улсынхаа гялгар уутны эргэлтийг 80 хүртэлх хувиар бууруулжээ.
Мөн БНCУ-ын зарим муж хүнсээ цуглуулахдаа даавуун уутыг ашиглах уриалгыг өнгөрсөн онд гаргаж иргэд нь дэмжиж байна. Ийм байдлаар гялгар уутны хэрэглээг иргэдийн оролцоотойгоор багасгаж болох юм.
Байгальд үзүүлэх хор нөлөө ихтэй, 100 - 200 жилийн дараа бүрэн устаж үгүй болохдоо зарцуулдаг. Хүн амын дунд хавдрын өвчлөл үүсгэх нөлөөтэй нийлэг уутыг хэрэглээнээс хасах нь манай улсын хувьд чухал болсон учраас ийм шийдвэр гарсан гэж УИХ–ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.
Нийлэг уутыг халахад иргэдийн оролцоо, идэвх чухал нөлөөтэй юм.


















