Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэл 2015 онд төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг баталлаа

Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах тухай” А/329 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл 2015 онд төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг баталлаа
Нийслэл 2015 онд төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслүүдийг баталлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Хамтран ажиллах тухай” А/329 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд энэ онд зарим төрийн бус байгууллагын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтийн хэмжээг баталлаа.

Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.

Мөн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрээ байгуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ШУГАМААР НИЙСЛЭЛД
2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

Төрийн Бус Байгууллагын нэрТөслийн нэр2015 оны санхүүжилт /мян.төгрөг/1Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгХэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төсөл18,000.002“Баянхошуу Тэмүүлэл” төрийн бус байгууллага"Оюунлаг Монгол" 2015 хөтөлбөр25,000.003“Хөгжлийн тулах хүч” хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага“Мөрөөдлийн ертөнц” төсөл10,000.004Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооХөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжүүлэх төсөл5,000.005Хордлого судлал эрдэм шинжилгээний нийгэмлэгАрхинаас ангижрах 12 алхам төсөл15,000.006Азийн загварын агентлагӨсвөр үеийнхэнд хотын соёлыг төлөвшүүлэх төсөл15,000.007“Монголын чопперчин ахан дүүс холбоо” Төрийн бус байгууллага“Талын салхи Улаанбаатар-2015” мото наадам зохион байгуулах төсөл10,000.008Нийслэлийн Хороодын холбоо“Иргэдийн санаачилга, бодит оролцоо” төсөл24,960.009Хотын бодлогын судалгааны хүрээлэн“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүн, мониторингийн индекс боловсруулах төсөл24,765.0010“Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагаХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны стандартыг сурталчилан таниулах сургалт зохион байгуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэх төсөл10,000.0011Монголын Нутгийн удирдлагын нийгэмлэг“Нутгийн удирдлагын манлайлагчид төсөл”30,000.0012Сэтгэл судлалын судалгааны академиУдирдах албан тушаалтнуудад зариулсан сургалт15,000.00НИЙТ202,725,00

Хуваалцах