Нийслэл 711 автобусны буудалтай
Иймээс дүүргүүд өөрийн нутаг дэвсгэртээ байрлах автобусны зогсоолуудын зай талбайг стандартад нийцүүлэн талбай гаргаж зорчигчдын зогсох талбайг бий болгон аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг сануулж Улаанбаатар хотын Ерөнхий менежер шуурхай үүрэг өглөө.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хэмжээнд 711 автобусны зогсоол бүртгэлтэй байдаг аж. Энд ТҮЦ байрлуулснаар олон сөрөг үр дагавар бий болдог. Тухайлбал, орчин бохирдох, зай талбай багатайгаас явган зорчигчдын чөлөөтэй нэвтрэх боломж хаагдмал, иргэд нийтийн тээврийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Иймээс дүүргүүд өөрийн нутаг дэвсгэртээ байрлах автобусны зогсоолуудын зай талбайг стандартад нийцүүлэн талбай гаргаж зорчигчдын зогсох талбайг бий болгон аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллах хэрэгтэйг сануулж Улаанбаатар хотын Ерөнхий менежер шуурхай үүрэг өглөө.


















