Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийслэл авлигын эсрэг стратеги төлөвлөгөөтэй болно

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/881 дугаар захирамж гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл авлигын эсрэг стратеги төлөвлөгөөтэй болно
Нийслэл авлигын эсрэг стратеги төлөвлөгөөтэй болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Авлигын эсрэг хөтөлбөр, стратеги төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг байгуулах тухай” А/881 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Авлигын эсрэг стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг томилж, даргаар нь нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.

Тус ажлын хэсэгт “Авлигын эсрэг нийслэлийн 2015-2020 хөтөлбөр", "Стратеги төлөвлөгөө" төслийг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо. Тус хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах 3 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас гаргахыг Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа. Харин захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.

Хуваалцах