Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна
Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Тиймээс үйл ажиллагаа нь нээгдэж байгаа болон хүн их цугладаг худалдаа, үйлчилгээний байгууллагууд гээд нийт 95 байршилд нийслэл, дүүргийн 520 албан хаагч ажиллан, халдвар хамгааллын дэглэм сахиулах, үйлчилгээний байгууллагуудад тавигдах тусгах нөхцөл шаардлага, нийтлэг түр заавруудыг мөрдүүлж ажиллахад нь хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Өргөн хүрээнд зохион байгуулж буй энэхүү ажлыг Нийслэлийн онцгой байдлын газар удирдлагаар ханган ажиллаж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хуваалцах