Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Нийслэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр гаргалаа

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг боловсруулан гаргасан боловч нийслэлд түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай уялдуулан тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхийн тулд “Нийс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр гаргалаа
Нийслэл эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр гаргалаа. Зураг: МҮОНРТ

Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс бодлогын олон баримт бичиг боловсруулан гаргасан боловч нийслэлд түүний хэрэгжилт өнөөгийн шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаатай уялдуулан тус салбарын цаашдын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор цогц арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэхийн тулд “Нийслэлийн эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу хот орчмын бүсэд мал аж ахуйг эрчимжсэн хэлбэрээр хөгжүүлэх, фермүүдийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, олон улсын жишиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлж, хэрэгцээг хангахад хөтөлбөрийн зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Хөтөлбөр, журам батлах тухай” А/451 дугаар захирамж гаргаж, “Нийслэлийн Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн журам гаргалаа.

Хуваалцах