Нийслэл хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байна
Өнөөдрийн байдлаар нийслэлд 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 орчим мянган автомашин хөдөлгөөнд оролцож, сар бүр 8000 хүртэлх автомашин импортоор орж ирдэг.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар нийслэлд 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 орчим мянган автомашин хөдөлгөөнд оролцож, сар бүр 8000 хүртэлх автомашин импортоор орж ирдэг.
Тиймээс нийслэлийн түгжрэлийг бууруулах, менежментийг сайжруулах зорилгоор замын хөдөлгөөнийг А, В, С гэж хуваан бүсчлэхээр төлөвлөж санал боловсруулжээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах асуудлыг хэлэлцсэн байна.
Замын хөдөлгөөнийг бүсчилснээр түгжрэл 20-30 хүртэлх хувиар буурна гэж Авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр танилцууллаа.
Судалгаанаас харахад нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг байна.


















