Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг баталлаа
Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/631 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.
Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн нийслэлийн худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулахыг нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт даалгав.
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, техник тоног төхөөрөмж худалдан авах ажилд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
НИЙСЛЭЛ ХОТ ОРЧМЫН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНИЙГ САЙЖРУУЛАХ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
/төгрөгөөр/
№ Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Хугацаа 2015онд санхүүжих I 90 үнээний зогсоол бүхий иж бүрэн цогцолбор фермерийн аж ахуй байгуулах I.1 Фермийн барилга 2015 771,044,828 I.2 Сургалтын төвийн барилга 2015 179,982,759 I.3 Техник, тоног төхөөрөмжийн гараж, засвар үйлчилгээний төв 2015 220,000,000 I.4 Материал болон үр, бордооны агуулах 2015 19,913,792 I.5 Тэжээлийн саравч 2015 50,258,621 Дүн 1,241,200,000 II Дэд бүтцийн ажлууд II.1 Худаг /2 ш / 2015 64,956,897 II.2 Цахилгаан хангамж 2015 60,025,862 II.3 Дулаан, ус хангамж 2015 40,017,241 II.4 Зам харгуй, фермийн дотоод тохижилт 2015 55,000,000 II.5 Тэжээлийн талбай хаших хайсны зардал 2015 100.000.000 Дүн 320,000,000 III Хадлан, тэжээл техник тоног төхөөрөмж III.1 Трактор 110 м.х /110 морины хүчтэй/ 2ш 2015 464,000,000 III.2 Урдуур буулгагч /1800 мм –ийн шанагатай/ 1ш 2015 25,399,360 III.3 Прессний машин /13 ширхэг хутга бүхий механизмтай/ 1ш 2015 69,300,720 III.4 Пресселсэн өвс ороон боогч / 750 маркийн полиэтилен уутанд таарах / 1ш 2015 62,500,800 III.5 Хадуур / Дамаран хадуурын ангитай, авах өргөн 3м/ 1ш 2015 20,300,000 III.6 Тармуур / Авцын өргөн 3,8 м/ 1ш 2015 14,100,960 III.7 Өвс эргүүлэгч сэврээгч / Авцын өргөн 5,2 м/ 1ш 2015 16,800,000 III.8 Өвс ачих, буулгах сэрээ / 3 цэгт хүлээн авагчтай гидро механизмтай/ 1ш 2015 5,800,000 III.9 Үрлэгч / Хаван үрлэх механизмтай, ажлын өргөн 3 м/ 1ш 2015 35,600,400 III.10 Эрдэс бордоо цацагч машин, 2 холбогч / Ажлын өргөн 10-18 м/ 1ш 2015 9,256,800 III.11 Өтөг бууц цацагч, шингэн өтөг цацагч, холигч / 6,5 тонны багтаамжтай/ 1ш 2015 92,800,000 III.12 Хөргөлтийн систем бүхий иж бүрэн автомат саалтуурын төхөөрөмж / автомат саалтуур, сүү хөргөх танк/ 1ш 2015 58,000,000 III.13 Өтөг бууц хадгалах сав 1ш 2015 46,400,000 Дүн 919,759,360 IV Бага оврын газар тариалангийн техник, тоног төхөөрөмж 2015 IV.1 Анжис/ 2 хошуутай, авцын өргөн нь 90-150 см / 1ш 2015 22,040,000 IV.2 Роторт сийрүүлэгч / Авцын өргөн нь 2 м / 1ш 2015 20,648,000 IV.3 Төмс үрлэгч / 2 мөрөөр үрэлдэг / 1ш 2015 25,114,000 IV.4 Хүнсний ногооны хураагч 1ш 2015 18,119,2000 IV.5 Хүнсний ногоо үрлэгч 1ш 2015 16,072,960 IV.7 Төмс хураагч 1ш 2015 22,722,000 IV.8 Тусгай зориулалтын авто машин 1ш 2015 84,364,480 IV.9 Трактор / 35 морины хүчтэй/ 1ш 2015 64,960,000 IV.10 Мотоблок 2ш 2015 23,200,000 IV.11 Ачааны автомашин /5тн/ 1ш 2015 34,800,000 Дүн 332,040,640 НИЙТ ДҮН 2,813,000,000


















