Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэл төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны хоёрдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийслэл төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ
Нийслэл төрийн албан хаагчдад орон сууцны дэмжлэг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны хоёрдугаар сарын 17-ны ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын “Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах зарчмын тухай” асуудал хэлэлцсэн юм.

Нийслэл иргэддээ зориулан Орон сууцны сан байгуулахаар болсон бөгөөд иргэд урьдчилгаа төлбөрөө тус санд тодорхой графикийн дагуу бага багаар байршуулснаар 3-5 жилийн дараа орон сууцныхаа түлхүүрийг гардан авах боломжтой юм. Тэгвэл энэ удаад тус сангаас төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөр дээр ч бас дэмжлэг үзүүлэх боломжтой гэж нийслэлийнхэн үзэж байна.

Төсөлд тусгагдсанаар нийслэлийн харьяа төрийн албанд ажиллаж буй алба хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хүртэлх хувиар дэмжлэг үзүүлэх аж. Хэрэв тухайн төрийн албан хаагч урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 50 хувиа өөрөө хариуцах боломжтой бол тодорхой шалгуурын дагуу ур чадвар, ажилласан жил зэргийг харгалзан худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг нэг удаа буцалтгүй тусламжаар олгоно.

Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагч гурвалсан гэрээ байгуулна. Хэрэв гэрээний нөхцөл зөрчигдвөл буцалтгүй тусламжаар олгосон мөнгөн дүнг эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат танилцууллаа. Түүнчлэн худалдан авах орон сууцны тухайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцнуудаас сонголтоо хийнэ.

Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд цөөнгүй орон сууц ашиглалтад орохоор байгаа аж. Төрийн албан хаагчдын худалдан зээлээр худалдан авах орон сууц нь 80 метр квадратаас ихгүй талбайтай байх юм байна. Түүнчлэн заавал анхны орон сууцаа худалдан авах гэх зэрэг хатуу шалгуур байхгүй, гагцхүү ипотекийн зээлийн үндсэн шалгуурыг л хангаж байх ёстой аж.

Хуваалцах