Нийслэлчүүдийн “Өвлийн олимп - 2014” өдөрлөг ирэх сард болно
Уг Өвлийн олимп нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох аж.
Мэдээллийн алба

Нийслэлийн Биеийн тамир спортын газраас нийслэлчүүдийн “Өвлийн олимп - 2014” өдөрлөгийг ирэх сард зохион байгуулахаар боллоо. Уг Өвлийн олимп нь Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид оролцох аж. “Өдөр тутмын биеийн тамир - Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” сэдэвтэй уг үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд болоод холбогдох ажилтан албан тушаалтгууд оролцож цасны бүжгээр өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Сочи – 2014 – Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах бичил бүтээн байгуулалтын уралдаан зохиогдох ажээ. “Өвлийн олимп-2014” өдөрлөг ирэх сарын 08-ны өдөр Хандгайтын “Янзага” зусланд болно.


















