Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 100 насны 76232 иргэн байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 100 насны 76232 иргэн байна
Нийслэлд 100 насны 76232 иргэн байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийслэлийн нийт хүн амын 580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй бөгөөд насны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд 320354, 15-44 насны 651613, 45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны 27 иргэн байгаа аж.

Өнгөрөгч онд 5699 хос шинээр гэр бүл болж, 821 хос гэрлэлтээ цуцлуулсан бол шинээр 33324 хүүхэд мэндэлсэн байна.

Улаанбаатар хотод 317131 өрх амьдарч байгаагаас 23826 нь өрх толгойлсон эмэгтэй байна.

Түлхүүр үг:Нийслэл
Хуваалцах