Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 141 цэцэрлэг шинээр барина

Нийслэл хотод 2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг гаргаж, ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилж, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусган хэрэгжүүлж, зохион байгуулах эрх, үүрэг бүхий “Ажлын хэсэг” нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдлаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 141 цэцэрлэг шинээр барина
Нийслэлд 141 цэцэрлэг шинээр барина. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотод 2014-2018 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрүүдийг гаргаж, ач холбогдлоор нь эрэмбэлэн ангилж, жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтод тусган хэрэгжүүлж, зохион байгуулах эрх, үүрэг бүхий “Ажлын хэсэг” нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдлаа. Энэхүү ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ахлах юм. 2014-2018 онд нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөлд урьдчилсан байдлаар нийтдээ 39 төрлийн 1628 ажил багтсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагатай уялдуулан боловсруулжээ. Тодруулбал, энэ хугацаанд нийтдээ 141 цэцэрлэгийг шинээр барихаар төлөвлөж байгаа бол нийслэлийн 9 дүүрэгт гэрээс нь 500 метрийн радиуст байх 89 цэцэрлэг-бага сургуулийн цогцолборыг барихаар нийслэлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгажээ. Мөн 18 спорт цогцолбор, 23 цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулахаар төлөвлөөд байна. Харин Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 102 цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг шинээр барих бол дулаан хангамжийн чиглэлээр 62 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын төсөлд оруулаад байгаа юм. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ЖАЙКА олон улсын байгууллагын тусламжтайгаар хэрэгжүүлж буй “Улаанбаатар метро, Азийн хөгжлийн банкы хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй BRT төсөл болон Улаанбаатар хотод Railbus-ийн үйлчилгээ нэвтрүүлэх төсөл зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүд багтсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Түлхүүр үг:улаанбаатарНийслэл
Хуваалцах