Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа

2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 13-15-ны хооронд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа
Нийслэлд 192 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангалаа. Зураг: МҮОНРТ

2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ сарын 13-15-ны хооронд зохион байгууллаа.

Нийслэлд хуваарийн дагуу зохион байгуулсан шалгалтад оролцохоор 1809 иргэн бүртгүүлсэн бөгөөд 1326 нь оролцсон байна.

Шалгуулагчдаас ерөнхий мэдлэгийн шалгалтад 445, монгол хэлний шалгалтад 383, дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 192 иргэн тус тус тэнцжээ.

Улмаар 192 шалгуулагч буюу 14.5 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Хуваалцах