Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 227 ширхэг тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ

Эдгээр тарваганы махыг Завхан аймгийн Отгон сумаас бэлтгэн тээвэрлэсэн байжээ. Тиймээс тарваганы махыг шинжлүүлэхээр Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ. Мөн тарваганы мах зөөвөрлөж явсан иргэдийг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 227 ширхэг тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ
Нийслэлд 227 ширхэг тарваганы мах нэвтрүүлэхийг завджээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар Сонгинохайрхан дүүргийн авто тээврийн шалган бүртгэх 22-ын товчоогоор нэвтрэн өнгөрч буй “96-77 УНД” дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгсэлд энэ сарын 14-ний өдөр шалгалт хийхэд, ачаанд 227 ширхэг тарваганы мах тээвэрлэсэн зөрчил илэрчээ. Эдгээр тарваганы махыг Завхан аймгийн Отгон сумаас бэлтгэн тээвэрлэсэн байжээ. Тиймээс тарваганы махыг шинжлүүлэхээр Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлжээ. Мөн тарваганы мах зөөвөрлөж явсан иргэдийг шалгуулахаар хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Хуваалцах