Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 30626 иргэн гэрээр эмчлүүлж байна

2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар, сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2554 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 30626 иргэн гэрээр эмчлүүлж байна
Нийслэлд 30626 иргэн гэрээр эмчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2021 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд нийслэлд нийт 2554 хүнийг “Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд 1210 хүнд ПГУ /PCR/, 1344 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийсэн байна.

Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 6608 иргэн, тусгаарлах байранд эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 370, гэрээр эмчлүүлж буй батлагдсан тохиолдол 30626, гэрийн ажиглалтад буй ойрын хавьтал 22773 байна.

Эх сурвалж: НЭМГ

Хуваалцах