Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
Нийслэлд 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 7 спорт заал, нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

2025 оны урьдчилсан төлөвлөгөөгөөр нийт 14 сургууль, 19 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна.

Үүнээс наймдугаар сарын байдлаар 5 сургууль, 10 цэцэрлэг, 6 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орлоо.

Нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2025 онд нийт 177 сургууль, цэцэрлэгийн барилгын их засварыг хийж байна.

Хуваалцах