Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 7000 гаруй хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар тээвэрлэж эхэлсэн юм.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нийслэлд 7000 гаруй хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна
Нийслэлд 7000 гаруй хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар 2012 оны 8 дугаар сараас эхлэн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай автобусаар тээвэрлэж эхэлсэн юм.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дунд оврын тусгай зориулалтын 10 автобусыг худалдан авч захын хорооллын 10 сургуульд хүргүүлж үйлчилгээ үзүүлсэн байна.
Өнгөрсөн 3 жилийн хугацаанд сургуулийн автобусны үйлчилгээнд нийт 33 сургуулийн 3424 хүүхдэд автобусны үйлчилгээ хүрсэн бол энэ хичээлийн жилийн байдлаар 7 дүүргийн 4 цэцэрлэг, 54 сургуулийн 133 автобусаар давхардсан тоогоор 7276 суралцагч үйлчлүүлж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн Боловсролын газраас өгч байна. Үүнээс төрийн бус өмчийн 28, төрийн өмчийн 26 сургуулийн, төрийн бус өмчийн 3, төрийн өмчийн 1 цэцэрлэг автобусны үйлчилгээтэй болсон байна .

№ Дүүрэг Сургууль Автобусны тоо Рейсийн тоо Хүүхдийн тоо /давхардсан тоогоор/ 1 Баянзүрх Сувилал-яслийн 10-р цогцолбор 1 2 19 “Хишиг” дунд сургууль 3 2 150 “Эрэл” сургууль 5 2 260 Улаанбаатар сургууль 4 4 760 УБ лицей 2 4 224 Мон-Турк дунд сургууль 3 2 435 “Шинэ Монгол ” сургууль 6 6 846 14-р сургууль 1 4 128 55-р сургууль 1 2 48 Итгэл 1 2 26 120-р сургууль 1 4 112 87-р сургууль 1 4 128 85-р сургууль 1 4 104 53-р сургууль 1 4 128 92-р сургууль 1 4 120 79-р сургууль 1 4 128 16 33 54 3616 4 Баянгол дүүрэг Шинэ Эхлэл сургууль 3 6 73 Шинэ-Эрин сургууль 1 2 50 Радуга сургууль 1 4 80 Оюуны нахиа сургууль 1 2 35 Хүрээ тулга сургууль 1 2 30 Гурван тамир сургууль 3 12 81 19-р сургууль 1 2 20 70-р сургууль 1 2 54 Жаргалан 1 2 30 Хэсгийн дүн 9 13 34 453 Чингэлтэй дүүрэг Тусгал сургууль 1 2 38 117-р сургууль 1 2 28 Шинэ зуун билэг 1 2 48 Басархан цэцэрлэг 1 1 20 Хэсгийн дүн 4 4 7 134 6 Сонгино 121-р сургууль 1 3 33 122-р сургууль 1 3 72 67-р сургууль 1 6 118 Ромашка сургууль 1 2 32 Хэсгийн дүн 4 4 14 255 7 Налайх дүүрэг Тэнүүн төгөл цэцэрлэг 1 1 12 119-р сургууль 1 3 135 Эрдмийн оргил ЦС 1 4 68 Хэсгийн дүн 3 3 8 215 ЕРӨНХИЙ ДҮН 58 133 176 7276

Хуваалцах