Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна

Тус ажлын хэсэг Засаг даргын захирамжийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ачаа тээврийн терминалуудын өнөөгийн байдалд аттестатчилал явуулан дүнг нь Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна
Нийслэлд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг хотын зүүн хэсэгт барихаар төлөвлөсөн. Мөн нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн төмөр зам, дэд бүтцийг ашиглан барилгын материалын бөөний худалдаа, логистикийн төв болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг.

Энэ дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж ачаа тээврийн нэгдсэн логистикийн төвийг төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлалаа.

Хуваалцах