Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцуулна

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо маргааш “Нийслэл хот, томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хуралдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцуулна
Нийслэлд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг танилцуулна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо маргааш “Нийслэл хот, томоохон суурин газрын агаарын бохирдлын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр хуралдана. Энэ хуралдааны үеэр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөгөө танилцуулах болжээ. Уг төсөлд нийт 5 арга хэмжээний санал тусгасан байна. Тодруулбал,

1.Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулах.

2.Сайжруулсан түлшинд олгох татаас, түүнийг борлуулах, хадгалах зардлыг шийдвэрлэх. Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлдэг ч сайжруулсан түлшинд олгох татаасыг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо цаг алдалгүй шийдэж чадаагүйгээс өргөн далайцтай шийдвэрлэж чадаагүй өнөөг хүрсэн гэж үзжээ. Сайжруулсан түлш хэрэглэснээр гэр хорооллын өрхийн галлагаанаас үүдэлтэй агаарын бохирдол буюу тоосонцор 80-90 хувиар хүртэл буурах боломжтой юм.

3.Нийтийн тээврийн том оврын 50 хуучин автобусанд тортогжилт бууруулах төхөөрөмж суурилуулах. Үүний үр дүнд нэгж автобуснаас ялгарах агаар бохидуулагч бодисыг 80 хүртэл хувиар бууруулна.

4.Төвийн дулаан хангамжийн шугам сүлжээнээс алслагдсан 6 хорооны барилгын дулаан хангамжийг нарны эрчим хүчээр шийдвэрлэх.

5.Агаарын бохирдлыг буулуулах сан байгуулах. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот дэргэдээд агаарын бохирдлыг бууруулах сан байгуулах шаардлагатай гэж үзжээ.

Хуваалцах