Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд аюулт үзэгдэл, ослын тоо 16,1 хувиар буурсан байна

Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны 2 буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд аюулт үзэгдэл, ослын тоо 16,1 хувиар буурсан байна
Нийслэлд аюулт үзэгдэл, ослын тоо 16,1 хувиар буурсан байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд ахуйн гал түймрийн 51, аврах ажиллагааны 2 буюу нийт 53 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 93 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1484, аврах ажиллагааны 194 буюу нийт 1678 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах