Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд байрлах гаалийн хяналтын бүсүүд энэ оныг дуустал уртасгасан цагаар ажиллаж байна

Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширж байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаал

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд байрлах гаалийн хяналтын бүсүүд энэ оныг дуустал уртасгасан цагаар ажиллаж байна
Нийслэлд байрлах гаалийн хяналтын бүсүүд энэ оныг дуустал уртасгасан цагаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширж байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэр гаргасан байна.

Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах Амгалан, Техник импорт, АБТЭМА, Интердесижн гэх хяналтын бүсүүдийг он дуустал ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ.

Тиймээс иргэд, ААН, гадаад худалдаа эрхлэгч та бүхэн дээрх гаалийн хяналтын бүсүүдээр ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 16:00 цаг хүртэл үйлчлүүлж, санал хүсэлтээ 21 252181 дугаарт холбогдоно өгөх боломжтой аж.

Хуваалцах