Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Нийслэлд болох төрийн албаны шалгалтыг хойшлууллаа

Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд хуралдаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд болох төрийн албаны шалгалтыг хойшлууллаа
Нийслэлд болох төрийн албаны шалгалтыг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны өдрөөс нийслэл Улаанбаатарт зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа. Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлнэ.

Хуваалцах