Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна

Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна
Нийслэлд гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай” А/208 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад 2015 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалтыг зохион байгуулахаар боллоо.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дадлага, сургалт зохион байгуулахыг нийслэлийн Онцгой байдлын газарт, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгалаа.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7 сая 407 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг нийслэлийн ЗДТГ-т үүрэг болголоо.

Хуваалцах