Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд гурван хүн H1N1 вирусээр өвчилжээ

Өнгөрөгч сард Баян-Өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирус илэрсэн. Улмаар тус аймгийн сургууль, цэцэрлэгт долоо хоногийн хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээг цуцлаад байсан. Харин хотод энэхүү вирус илэрч гурван хүн Шастиний нэрэмжит III эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж ба

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд гурван хүн H1N1 вирусээр өвчилжээ
Нийслэлд гурван хүн H1N1 вирусээр өвчилжээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч сард Баян-өлгий аймгийн Өлгий суманд гахай, шувууны томуугийн H1N1 вирус илэрсэн. Улмаар тус аймгийн сургууль, цэцэрлэгт долоо хоногийн хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээг цуцлаад байсан. Харин хотод энэхүү вирус илэрч гурван хүн Шастиний нэрэмжит III эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмчлүүлэгчид 40-50 орчим насны хүмүүс бөгөөд биеийн байдал нь харьцангуй тогтвортой байгаа гэнэ.

Энэ томуу нь хүний болон гахай, шувууны томуу үүсгэгч вирусуудын эрлийзжсэн хэлбэр бөгөөд H1N1 вирусээр үүсгэгдсэн хүний томуугийн шинэ халдвар юм. H1N1 вирустэй хүний ярих, ханиах, найтаах үед шүлс, нус, цэрний жижиг дуслуудаар бохирлогдон агаар, бохир гар, эд юмсаар халдвар дамжина.

Томуугийн A (H1N1) шинэ вирусийн халдварын үед илрэх анхны шинж тэмдгүүд нь томуу-төст өвчний үед илрэх шинж тэмдгүүдтэй төстэй илэрдэг. Тухайлбал:

· халуурах

· ханиалгах

· толгой өвдөх

· үе мөч

· булчингаар өвдөх

· хоолой хөндүүрлэх

· нус гоожих зарим үед бөөлжих

· суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмчид хандахыг анхааруулж байна.

Түлхүүр үг:H1N1
Хуваалцах