Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана

Засгийн газрын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр болж, энэ ажлыг Улаанбаатар хот хариуцаж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана
Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана. Зураг: МҮОНРТ

Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана.

Засгийн газрын шийдвэрээр нийслэл Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр болж, энэ ажлыг Улаанбаатар хот хариуцаж байна.

Энэ төслийг хэрэгжүүлэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлд үндэслэх юм.

Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км, газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ингэж ярилаа.

Mongolian National Radio · Нийслэлд метро барих төслийн зөвлөх үйлчилгээний нээлттэй сонгон шалгаруулалтыг маргааш зарлана

Метро барьж байгуулснаар нийтийн тээврээс гадна худалдаа үйлчилгээ, зар сурталчилгааны орон зай бий болж ажлын байр нэмэгдэн, газар доорх хот хөгжих боломж бүрдэх юм.

Хуваалцах