Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг 3 сарын 3-ны 08:00 цаг хүртэл бүрэн зогсоолоо

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг 3 сарын 3-ны 08:00 цаг хүртэл бүрэн зогсоолоо
Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг 3 сарын 3-ны 08:00 цаг хүртэл бүрэн зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой комисс хуралдаж сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 24-нөөс хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоохоор шийдвэрлээд байсан. Тэгвэл өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар баярын өдрүүдэд хэрэгжүүлсэн улс, хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 2-ныг дуустал сунгалаа. Мөн энэ өдрүүдэд нийслэлд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй. Тодруулбал, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоолоо.

Хуваалцах