Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд ой, хээрийн түймэр нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны тав, ой, хээрийн түймрийн нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 178 иргэний аюулгүй байдлыг ханган, 11 тэрбум 633 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд ой, хээрийн түймэр нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгджээ
Нийслэлд ой, хээрийн түймэр нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны тав, ой, хээрийн түймэр нэг, объектын гал түймрийн 105 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 178 иргэний аюулгүй байдлыг ханган, 11 тэрбум 633 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.

Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай” А/373 дугаар захирамжаар нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, аялал зугаалга, ууланд алхах, төгсөлтийн баярын арга хэмжээ зохион байгуулах болон ил задгай гал гаргахыг хориглосон.

Нийслэлийн ногоон бүс хуурайшлын нэн их зэрэгт ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр байгаа тул ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Хуваалцах