Нийслэлд орон гэргүй 60 гаруй хүүхэд байна
Нийслэлд орон гэргүй 60 гаруй хүүхэд байна. Гэвч эдгээр хүүхдийг байлгах байр байхгүй гэж хүүхэд хамгааллын мэргэжилтэн хэллээ.
Мэдээллийн алба

Нийслэлд орон гэргүй 60 гаруй хүүхэд байна. Гэвч эдгээр хүүхдийг байлгах байр байхгүй гэж хүүхэд хамгааллын мэргэжилтэн хэллээ. Улаанбаатар хотод эцэг, эхийн хараа хяналт сул 300 орчим хүүхдээс 60 гаруй нь орон гэргүй, 2-3 жил тэнэсэн байдаг. Өмнө нь цагдаагийн ерөнхий газрын дэргэд, Хүүхдийн хаяг тогтоох төв ажиллаж байсан. Харин энэ газрыг татан буулгаснаас хойш, дүүргүүдийн Хүүхэд хамгаалал хөгжлийн төв энэ ажлыг хариуцаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газрын ахлах мэргэжилтэн Ойнбаярын ярихыг сонсоцгооё.
Мөн хүүхдийн төлөө газраас, цагдаагийн газартай хамтран орон гэргүй хүүхэд хүлээж авах журам боловсруулж байна. Хамгийн гол нь хүүхдийг хүлээж авах орон байр, тэдэнд чиглэсэн үйлчилгээ үзүүлэхэд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж ярилаа.


















