Нийслэлд сонгуулийн санал хураалт 36.9 хувьтай байна
Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд
Мэдээллийн алба

Нийслэлийн Сонгуулийн хорооноос сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг 15 цагийн байдлаар танилцууллаа. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 15 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 311.283 буюу 36.90 хувь нь саналаа өгчээ. Санал хураалт 22 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд иргэний үүргээ биелүүлж, саналаа идэвхтэй өгөхийг нийслэлийн Сонгуулийн хорооноос уриаллаа.
Сонгуулийн санал хураалтын явцын мэдээ
№ Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал авах байрны тоо Зөөврийн хайрцгаар 15:00 ЦАГ Саналаа өгсөн сонгогчдын тоо Хүсэлт гаргасан Санал өгсөн Тоо Хувь 1 Баянгол 125,019 60 779 749 49,343 39.47% 2 Баянзүрх 201,702 89 995 946 72,803 36.09% 3 Багануур 18,572 9 175 170 5,667 30.51% 4 Баганхангай 2,679 2 26 24 1,438 53.68% 5 Налайх 22,830 11 208 192 7,869 34.47% 6 Сүхбаатар 85,031 43 413 390 32,627 38.37% 7 Чингэлтэй 101,607 47 604 575 35,600 35.04% 8 Хан-Уул 95,514 46 490 468 35,870 37.55% 9 Сонгинохайрхан 190,735 90 988 898 70,066 36.73% НИЙТ 843,689 397 4678 4412 311,283 36.90%
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО


















