Нийслэлд суралцаж буй орон нутгийн оюутнуудад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
Орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнууд эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр авах боломжтой болжээ.
Мэдээллийн алба

Орон нутгаас нийслэлд суралцаж буй оюутнууд эмнэлгийн тусламж үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдээр авах боломжтой болжээ.
Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хамтран “Оюутны эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай” тушаалын дагуу дараах хуваариар оюутнуудад үйлчилгээ үзүүлэх юм байна.
Мөн оюутан, суралцагчдыг харьяалах эрүүл мэндийн байгууллагын хяналтад оруулж, эрүүл мэндийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, нөхцөлийг сургуулийн түвшинд бий болгон, хяналт тавьж ажиллахыг сургуулийн захирал нарт үүрэгдсэн байна.





















