Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд өдөрт 250-400 нохой устгаж байна

Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 60 мянга, бүртгэлгүй буюу гудамжны 300 гаруй мянган нохой бий гэсэн тоо байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд өдөрт 250-400 нохой устгаж байна
Нийслэлд өдөрт 250-400 нохой устгаж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдрийн байдлаар нийслэлд бүртгэлтэй 60 мянга, бүртгэлгүй буюу гудамжны 300 гаруй мянган нохой бий гэсэн тоо байна. Тэгвэл гудамжны ноход хүн амын эрүүл мэнд төдийгүй нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байна.

Оны эхний есөн сарын байдлаар ЗӨСҮТ 947 яаралтай дуудлага хүлээн авчээ. Эдгээрийн 108 нь галзуугийн эрсдэлд өртсөн байж болзошгүй дуудлага байна. Ихэнх тохиолдолд гудамжны нохдоос галзуу өвчин халдах эрсдэл байдаг учраас өдөр бүр устгал хийж байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн н.Аригуун ярилаа.

Жилдээ 2-3 удаа үржилд орж, нэг удаагийн төрөлтөөр 8-10 гөлөг гаргаж байгаа нь гудамжны нохдын тоо буурахгүй байх шалтгаан болно. Өөрөөр хэлбэл, нас бие гүйцсэн нохой таван жилийн дотор 6-7 мянга хүртэл үржих чадамжтай байдаг. Хязгаарлахын тулд өдөрт 250-400 нохойг тогтмол устгадаг байна.

Хуваалцах