Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газруудыг шалгалаа

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглох/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан болон 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газруудыг шалгалаа
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газруудыг шалгалаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд автомат тоглоомын /мөрийтэй тоглох/ үйл ажиллагаа эрхэлж байсан аж ахуйн нэгжүүдийг шалгасан болон 2016 оны 12 дугаар сард архи согтууруулах ундаатай холбоотойгоор үйлдэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар мэдээлэв. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан, сэргийлэх олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр нар мэдээлэл өгөв.

Хууль зүй дотоод хэргийн сайдын өгсөн үүргийн дагуу цагдаагийн байгууллагаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг автомат тоглоомын газруудыг шалгалаа. Өнгөрөгч 11 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд таван дүүргийн найман цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар шалгасан байна.

Шалгалтаар хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоомын үйл ажиллагаа явуулж байсан 25 газрыг шалгаж, харьяалах прокурорын зөвшөөрлөөр 19 газрын автомат тоглоомын 149 ширээ болон бусад эд зүйлийг хураан авчээ.

Үүнээс 16 хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бол гурван материалд эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр автомат тоглоом ажиллуулдаг зургаан газарт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Эрүүгийн хуулийн 243 дугаар зүйл. Мөрийтэй тоглох

243.1.Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Хуваалцах