Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ

Мөн НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдааны товыг зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ
Нийслэлд үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан ирэх даваа гарагт болно. Хуралдаанаар Хүүхдийн хөгжлийн төв, Ахмадын сувилалыг концессын гэрээгээр барих зөвшөөрөл олгох тухай, Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр батлах тухай, Хан-Уул дүүрэгт Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

Мөн НИТХ-ын ээлжит 19 дүгээр хуралдааны товыг зарлаж, тус хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлах тухай хэлэлцэх юм. НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10:00 цагт эхэлнэ.

Хуваалцах