Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд өнөөдөр агаарын чанар ямар байна вэ

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол орчимд агаарын бохирдол их буюу 223-279 гэж заасан бол Нисэх, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Мишээл экспо, Яармаг, Ш

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд өнөөдөр агаарын чанар ямар байна вэ
Нийслэлд өнөөдөр агаарын чанар ямар байна вэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 10:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Монгол газар, Баянхошуу, 1-р хороолол орчимд агаарын бохирдол их буюу 223-279 гэж заасан бол Нисэх, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Мишээл экспо, Яармаг, Шархад, Налайх, Хайлаастад агаарын бохирдол бага буюу 112-182 гэж заажээ.

Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.



Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.

Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Хуваалцах