Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 633, II тунд 13567, нийт 14200 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 29-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 633, II тунд 13567, нийт 14200 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.4 хувь буюу 947733 нь I тунд, 74.4 хувь буюу 709063 нь II тунд хамрагдаад байгаа аж.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 2, суурин 56 цэгт 117 багийн 697 эмч, ажилтан ажиллаж, 8932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Мөн PCR шинжилгээний цэгийг нэмэгдүүлж, 4 цэг ажиллуулахаар болсон байна.

Хуваалцах