Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын явуулын 2, суурин 54 цэг ажиллана

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр I тунд 1579, II тунд 18170, нийт 19749 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын явуулын 2, суурин 54 цэг ажиллана
Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын явуулын 2, суурин 54 цэг ажиллана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр I тунд 1579, II тунд 18170, нийт 19749 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.7 хувь буюу 950536 нь I тунд, 77.9 хувь буюу 742231 нь II тунд хамрагдаад байна.

Харин өнөөдөр /2021.06.01/ Улаанбаатар хотод явуулын 2, суурин 54 цэгт 111 багийн 640 эмч, ажилтан ажиллаж, 13925 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд ердийн хуваарийн дагуу 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.

Хуваалцах