Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Улс төр

Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна
Нийслэлд зургаан цэгээр нөөцийн мах борлуулж байна. Зураг: МҮОНРТ

Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.

  • Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,

  • Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,

  • Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,

  • Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,

  • Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,

  • Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай

“Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл трейд” компанийн үйлдвэрээс 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Нэг удаад гурав хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж, иргэдэд төлбөрийн баримт өгч байна.

Хуваалцах