Нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэлээ
Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичгийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ан
Мэдээллийн алба

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хамтран ажиллах санамж бичгийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч, тухайн анги байгууллагын нийт бүрэлдэхүүнд танилцуулах ажлыг өнгөрсөн сард зохион байгуулжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй дайчдаа эргэж, тэдний байр, амьдарч буй орчинтой биечлэн танилцжээ.
Энэ удаад нийслэлийн Засаг даргаас санаачлан хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа "Монгол цэргийн жавхаа уралдаан"-ыг угтан нийслэлээс алба хааж буй цэрэг дайчдаа эргэж байгаагаараа онцлог ажээ.


















