Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шагналаа

“Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн Б.Оргодолыг, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорыг тус тус шагналаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шагналаа
Нийслэлээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шагналаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, төрийн үйчилгээг хурдан шуурхай олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн стандартыг мөрдүүлэн ажиллах чиглэлээр хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагад ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан шагнав.

Хуваалцах