Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийт 167 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 300 гаруй төсөл багтаж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ
Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийт 167 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 300 гаруй төсөл багтаж байгаа юм. Мөн хөрөнгө оруулалтын 78 багц төсөл тус төлөвлөгөөнд багтаж байна. 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг судалж, улс, нийслэлийн төсөв болон гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжтой гэж албаныхан үзэж байгаа юм. Эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг зайлшгүй хэрэгжүүлж ажиллах шаардлагатай гэж Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат хэллээ.

Хуваалцах