Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийг 400 мянган цэцгээр гоёжээ

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр наадмын дараахан гудамж талбайд цэцэг тарих ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 70 орчим гудамж талбай байдгаас 44 гудамж талбайн нийт 30 мянган м2 талбайд 400-аад мянган ширхэг цэцэг тарьсан байна. Нэг ширхэг цэцэгний үнэ 900 төгрөг бөгөөд энэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийг 400 мянган цэцгээр гоёжээ
Нийслэлийг 400 мянган цэцгээр гоёжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр наадмын дараахан гудамж талбайд цэцэг тарих ажлыг эхлүүлсэн юм. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 70 орчим гудамж талбай байдгаас 44 гудамж талбайн нийт 30 мянган м2 талбайд 400-аад мянган ширхэг цэцэг тарьсан байна.

Нэг ширхэг цэцэгний үнэ 900 төгрөг бөгөөд энэ нь зах зээлийн үнэлгээнээс харьцангуй хямд үнээр худалдан авсан гэж НЗАА-ны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Л.Баатарцогт хэллээ.

Мөн нийслэлийн хэмжээнд дүүрэг тус бүрийн нийт 600 м2 талбайн шарилжийг устгуулах ажлыг хийлгэсэн гэлээ. Үүнд: иргэдийн гараж, орон сууц, хашааны гаднах шарилжийг хүртэл гэрээт ажилчдаар устгуулсан байна. Иргэд аж ахуй нэгжүүд цэцэг тарьдаггүй юм гэхэд ядаж ойр орчныхоо шарилжаа түүж, нийслэл хотынхоо хөгжилд хувь нэмэрээ оруулаасай гэж байлаа. "Улс Төрийн Тойм" сониноос "шарилгүй Улаанбаатар" төслийг санаачлан иргэдийг шарилж устгах ажилд идэвхитэй оролцохыг уриалж байгаа. Уг санаачлагыг олон байгууллагууд дэмжин хамтрахаа мэдэгдээд байгаа аж.

Хуваалцах